Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дах удаагаа сонгогдон ажиллаж байгаа "Далай гүн"ББН-ийн захирал, 4-р багийн ИНХ-ын дарга Ц.Нямханд Улаанбаатар хотноо 04 сарын 04-ний өдөр УИХ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж байгаа бүх шатны "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт үндэсний чуулганд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байна. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
Хууль тогтоох ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо
Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо
Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь
Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал