Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Эрчим омгийн ямааг үүлдрээр батлуулах саналыг дэмжихийг уриаллаа..

2016-04-07

Аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗДТГ-ын Соёмбо танхимд болж өнгөрлөө. Хуралдаанаар аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай, Шинэ мөрөн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгох саналыг дэмжих тухай зураг 3 асуудлыг хэлэлцлээ. 2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх асуудал дээр төлөөлөгчид нилээд идэвхитэй оролцож өөрийн тойрогт тулгараад буй асуудлыг шийдэх чиглэлээр нилээд ширүүхэн хэлэлцүүлэг өрнөлөө. Тухайлбал төлөөлөгч П.Отгон-Очир 6 тэрбум төгрөгийн санхүүжилт хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил нь хийгдэх 4 давхар хүүхдийн эмнэлэг 10 давхар 2 блок бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа дулааны шугамыг шилжүүлэхэд шаардагдах 70 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгах саналыг оруулсан бол Төмөрбулаг сумаас сонгогдсон төлөөлөгч Батбаяр Эрчим омгийн ямааг үүлдрээр батлуулах саналыг дэмжихийг нийт төлөөлөгчдөд уриаллаа.

Мэдээллийн эх сурвалж: http://khovsgol.khural.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%