Тус сумын 5-р багийн ИНХ-ын 2016 оны анхны хурал 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагаас сумын Соёлын төвд болж өнгөрлөө. Хуралд 108 иргэн оролцож, хангалттай ирцтэй хуралдав. Тус хуралд тухайн багаас сонгогдсон ИТХ-ын төлөлөгч Л.Бат-Эрдэнэ, Л.Дугаржав, Ч.Цэдэвсүрэн нар оролцов. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн Засаг дарга Т.Эрдэнэбат 2015 онд хийсэн ажлын тайлан хэлэлцүүлж, 2016 онд хийх ажлын чиглэлээ танилцуулав. Хуралд оролцсон иргэд тайланд хангалттай үнэлгээ өгөв.
2.ОНХС-ийн хөрөнгөөр 2017 онд хийх ажлын жагсаалтыг хэлэлцүүлэв. 2017 онд сум, багийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх талаар санал асуулгын хуудсаар 200 гаруй иргэний ирүүлсэн саналыг болон ИНХ-ын хуралдааны үеэр иргэдээс гаргасан 21 ажлыг жагсаалтыг ажил тус бүрээр нь хэлэлцүүлэн эрэмбэлэв.
Хурлын дараа ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, ИТХ-ын 2015 онд хийсэн ажлын товч мэдээлэл, 2016 онд хийх ажлын чиглэл, ГХУСА-ын талаар болон Иргэдийн оролцоо төслийн хэрэгжилт, "Хамтын хүч-нутгийн хөгжил үндэсний чуулганы талаар, Халамжийн мэргэжилтэн Б.Нямдаваа, Нийгмийн халамжийн тухай хууль тогттоомжийн хэрэгжилт, сумын АДЗ-ийн үйл ажиллагааны тухай мэдээлэл хийж, ИТХ-ын "Tumurbulgg.Khovsgol. Khural.mn" цахим сайтыг болон сумын "http://tomorbulag.khs.gov.mn/" цахим сайтыг ашиглах талаар танилцууллаа. Мөн Хэсгийн төлөөлөгч хошууч Ц.Даваадорж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, НД-ын байцаагч Болорцэцэг Хамтын тэтгэвэрийн хуулийн талаар, Татварын байцаагч Х.Даваачулуун НӨАТ хуулийн талаар, Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар, Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан Хог хаягдлын тухай болон гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар ярив. Хурлын үеэр иргэдээс сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг, камеруудыг асааж бүрэн ашиглах, хогны машиныг тогтмол ажиллуулах, 2015 онд болосн 90 жилийн ойн үйл ажиллагаа, хөрөнгө санхүүгийн тайланг иргэдэд танилцуулах, тендерээр хийгдсэн ажлын чанарыг сайжруулах, айл өрхийн нохойг уяуулах зэрэг олон асуудлаар санал шүүмжлэл хэлэв.