1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хэлэлцүүлэв.
2.Төсөвт байгууллагуудын төсвийн ил тод байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай /Шилэн дансны хуулийн хэрэгжилт/, Сангуудын үйл ажиллагааны төсвийн зарцуулалт, үр дүнгийн гүйцэтгэлд хийсэн хяналт үнэлгээний талаарх асуудлыг Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал хуралдаанд оруулж хэлэлцүүлэв
3.Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилт, үр дүнгийн тухай асуудлыг ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
4.Иргэний оролцоо төслийн хэрэгжилтийн тайлан, иргэдээс гаргасан санал хүсэлтийн талаарх асуудлыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
5.ИТХ-ын цахим хуудас ашиглах журам батлуулах тухай асуудлыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
6.Шагналд тодорхойлох тухай асуудлыг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
76 ИТХ-ын төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудын төслийг холбогдох албан тушаалтан нар нь урьдчилсан байдлаар хуралд оруулж танилцуулав.
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс үзнэ үү
ИТХ-ын ажлын алба