Тус сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаан эхлэхээс өмнө МУЕ-ийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одон-гоор шагнуулсан сумын Засаг дарга Б.Ганзоригийн шагналыг нь сумын ИТХ-ын дарга гардууллаа. Мөн уг зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар ахмад багш Н.Намбал, 4-р багийн ахмад настан Дулмаагийн Жавзмаа нар шагнагдсан. 2015 онд тус сум байгуулагдсаны 90 жлийн ойг тохиолдуулан төрийн дээд шагналд 60 гаруй хүмүүс тодорхойлогдсоноос 20 гаруй иргэн шагнагдаад байна.