Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын төлөөлөгчдийн 13-р хуралдаан болов.

2016-04-19

Ту сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаан 04 сарын 18-ны өдрийн 11 цагт эхэлж, 23 цагт дуусав. Хуралд оролцох 21 төлөөлөгчөөс 14 нь оролцож, 66.6%-ийн ирцтэй хуралдав. ИТХ-ын төлөөлөгч Б.Дэлгэрсайхан, Б.Дашдондог, Д.Зоригоо, Л.Нэргүй, Д.Нямсүрэн, Д.Баасанхүү нар хуралдаандаа оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын 2015 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтын биелэлтийг хэлэлцэж, хангалттай хэрэгжүүлсэн байна гэсэн үнэлэлт, дүгнэлт өгөв.
2.Сумын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав.
3.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2013-2016 оны 3 сар хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, биелэлтийг 82.8%-иар хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэв.
4.2015 онд сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн үйл ажиллагааны болон төсөв санхүүгийн тайланг /Ой тэмдэглэх зорилгоор байгуулагдсан "Төмөрбулаг хөгжил сан"-гийн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн/ хэлэлцээд уг сангийн Хяналтын зөвлөлөөс дотоод аудит хийж, /шаардлагатай бол хөндлөнгийн байгууллагын аудит хийлгэж/ ИТХ-ын Тэргүүлэгчдэд болон иргэдэд танилцуулахыг тэмдэглэлээр үүрэг болгов.
5.Сумын ИТХ түүний Тэргүүлэгчдээс 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцээд төлөвлөгөөний дагуу ажлаа хэрэгжүүлсэн байна гэсэн үнэлэлт дүгнэлт өгөв.
6.Орон нутгийн хамгаалалтанд авах газар нутгийг шинэчлэн тогтоож, хилийн зааг, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд 3 газар нутгийг 6 жилийн хугацаагаар хамгаалалтанд авахаар шийдвэрлэв.
7.Зарим тогтооолыг хүчингүйд тооцох тухай асуудлыг хэлэлцээд сумын Байгаль хамгаалах сан байгуулж, журам батлах тухай болон Сум хөгжүүлэх сангийн журам батлах тухай ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгож, Байгаль хамгаалах сангийн дансны үлдэгдлийг сумын ерөнхий орлогод төвлөрүүлэх, Сум хөгжүүүлэх сангийн үйл ажиллагаанд Засгийн газрын 2016 оны 153-р тогтоолыг мөрдөж, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг Орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэгт төсвийн зардлын ангид тусгай хөтөлбөр, зориулалт арга хэмжээ болгон батлах тухай шийдвэр гаргав.
8.Сум хөгжүүлэх сангийн 2015 оны орлого, зарлагын төлөвлөгөөг батлав.
9.Сумын 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлав. үүнд: Орон нутгийн төсвийн байгууллагуудын төсөвт болон ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын хөрөнгө оруулалтыг тодотгон, 2015 оны давсан орлогыг зарцуулах, Төсийн Ерөнхий захирагчдын 2016 онд хүрэх хөтөлбөр үр дүнг шинэчлэн батлах, төсвийн байгууллагуудын туслах үйл ажиллагааны орлогыг үндсэн үйл ажиллагааны зардлаас салгаж, туслах үйл ажиллагааны зардлын зүйл ангийн зориулалт арга хэмжээ болгох, төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан захиалагийн 2016 оны бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг төсвийн тодотголоор шийдвэрлэв.
Хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийн ИТХ-ын тогтоол, тэмдэглэл цэснээс үзнэ үү
                                  ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%