Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтнуудын сургалтанд хамрагдаагүй байсан төрийн албан хаагчдад дахин сургалт явуулав.

2016-04-21

Тус суманд 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн төрийн албан хаагчдад 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан сургалтанд ажил төрлийн байдлаас хамаарч оролцоогүй үлдсэн төрийн албан хаагчдад  04 сарын 21-ний өдөр Сонгуулийн хууль тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сургалтыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, ЕБС-ийн Нийгимйн ажилтан нар явуулснаар сонгуулийн ажилтны сертификат олгох сургалт явагдаж дууслаа. Тус сумаас Байнгын бус ажиллагаатай сонгууулийн байгууллагад ажиллахаар СЕХ-ны мэдээллийн санд бүртгэгдсэн 54 төрийн албан хаагчаас 1 төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөж, 1 төрийн албан хаагч хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас ажлаасаа түр чөлөөлөгдөж, 4 төрийн албан хаагч Улаанбаатар хотод сургуульд суралцах, сургалтанд хамрагдах, олимпиадад оролцох ажлаар явсан, 2 багийн хүний эмч хөдөө байгаа, 1 төрийн албан хаагч тодорхойгүй шалтгааны улмаас сургалтанд оролцоогүй  бөгөөд   4 төрийн албан хаагч аймагт, суманд  41 төрийн албан хаагч сургалтанд хамрагдсанаар 45 төрийн албан хаагч 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахаар болов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%