Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Илтгэлийн уралдаан зохион байгуулав.

2016-05-06

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэний оролцоо” төслийн хүрээнд орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны багш Энхбаяр чиглүүлэгчтэй “Билиг оюун”  сурагчдын мэтгэлцээний клубтэй хамтран “Сумын хөгжилд–миний санаа”  илтгэлийн уралдааныг 05 дугаар сарын 05-ны өдөр ЕБС-ийн Чингүнжавын алдрын танхимд амжилттай зохион байгууллаа. Уралдааны 2 дугаар шатанд үлдсэн 8 илтгэлийг хэлэлцүүлснээс 11-ийн "б" анийн сурагч Д.Хадхүү тэргүүн байранд шалгарч, 11-ийн "а" ангийн сурагч Д.Есөнхүлэг дэд байр, 11-ийн "а" ангийн сурагч Х.Гал-Очир гутгаар байранд шалгарлаа. Цаашид “Сумын хөгжилд –миний санаа” илтгэлийн уралдааныг ИТХ-ын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж, уралдаанд шалгарсан бүтээлүүдийг товхимол болгон хэвлүүлж, илтгэлүүдийн шилдэг, шинэлэг, үр дүнтэй, санал, санаачилгыг орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн  илтгэлийн уралдаанд шалгарсан 8 илтгэлийг эмхэтгэл болгон  20 ширхэгийг хэвлүүлж, сургууль төгсөлтийн баярын үеэр сургуулийн мэтгэлцээний клуб, илтгэлд оролцсон сурагчдад өгөхөөр болов.

                             ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%