Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын дарга "Эрдмийн баяр"-ын нээлтийн арга хэмжээнд оролцов.

2016-05-11

Сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ЕБС-ийн төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ын нээлтийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлж, төрөлжсөн хичээлийн аймаг, улсын олимпиадад "Сэтгэх чадвар"-ын хичээлээр аймагт 3 байранд шалгарсан 12-р ангийн сурагч Б.Нарансайхан,  Технологийн хичээлээр "Техник, технологийн төрөл"-д аймагт түрүүлж, улсын олимпиадын 3-ын даваанд  2 дугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн 11-р ангийн сурагч Б.Батзориг, бэлтгэсэн Технологийн багш Р.Батдорж нарыг сумын ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнав. Мөн сумын ИТХ-аас зохион байгуулсан "Сумын хөгжилд- миний санаа" илтгэлийн уралдааны бүтээлийг нь эмхтгэн хэвлүүлж, уралдаанд оролцсон хүүхдүүдэд болон "ЕБС-ийн Билиг оюун" мэтгэлцээний клубт 14 ширхэгийг гардуулж өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%