Тус сумын 3-р багийн 2016 оны ИНХ-ын анхны хурал 05 дугаар сарын 17-ны өдөр багийн Иргэний оролцооны танхимд болов. Хуралд 70 гаруй иргэний төлөөлөл оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн Засаг даргын 2015-2016 оны эхний 5 сард хийсэн ажлын тайлан сонсох
2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд сум, багт хийх ажлын жагсаалтыг эрэмбэлэх
3. Тус багийн нутагт батлагдсан аймгийн отрын бүс нутгийн зөвшөөрлийг хүчингүй болгох саналын тухай
Багийн хуралд ИТХ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгйин дарга, Цагдаагийн хэсгийн дарга, баг хариуцсан байгаль хамгаалагч нар оролцож, хурлын үеэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга сумын ИТХ-ын 2015-2016 оны эхний 5 сарын байдлаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлын тайлан, Сонгуулийн тухай хуулийн болон 2016 оны УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулийн ажлын бэлтгэл зохион байгуулалтын талаарх мэдээлэл, ИТХ-аас хэрэгжүүлсэн "Иргэний оролцоо" төслийн хэрэгжилтийн тайлан, төсвийн зарцуулалтын мэдээлэл, ГХУСА-ын зохион байгуулж байгаа ажил, анхаарах асуудлын талаар, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Хамтын хүч-*нутгийн хөгжил" үндэсний чуулганы талаар мэдээлж, иргэдийн санал хүсэлтийг сонсов. Мөн Цагдаагийн хэсгийн дарга Ц.Даваадорж ГХУСА-ын талаар, байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан "Байгаль орчныг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хийв.