Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сонгуулийн хорооны ажлын мэдээллээс

2016-05-17

2016  оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хорооны хурлыг 05 дугаар сарын 13-ны өдөр Иргэний танхимд зохион байгуулав. Хуралд оролцох 7 гишүүнээс 6 нь оролцож, Я.Мөнх-Эрдэнэ хөдөө ажлаар явсан тул оролцсонгүй. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1.Сонгуулийн хорооны хуралдааны дэг танилцуулах
2.Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм танилцуулах
3.Сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах тухай
4.Сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө батлах тухай
5.Саанл авах байр байгуулж, ахлах зохион байгуулагч нарыг томилох тухай
6.Сонгуулийн хорооны даргын " Жижүүрийн хуваарь батлах тухай", "Мэдээллийн ил тод байдлыг хангуулах тухай", Ажил хариуцуулах тухай", Гарын үсэг зурах эрхийн баталгаа олгох тухай", Тэмдэг түших, хэвлэмэл хуудас хариуцах ажилтан томилох тухай" захирамжуудыг танилцуулах
7.Аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн зарим албан бичиг, зөвлөмж танилцуулах.
Мөн 05 дугаар сарын 16-ны өдөр" Санал авах байр"-ын ахлах зохион байгуулагч нарт сургалт хийж, сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг өгч, Сонгуулийн тухай хууль тус бүр 5 ширхэгийг болон сонгуулийн цаг хугацааны хуваарийн плакатын хамт өгч сонгууль зохион байгуулах бэлтгэл зохион байгуулалтыг хангах талаар үүрэг чиглэл өгөв.  4 санал авах байрын ахлах зохион байгуулагч нар оролцож, 77-р хэсгийн санал авах байрын ахлах зохион байгуулагч ЗДТГ-ын дарга Г.Нямханд Улаанбаатар хот руу сургалтанд явсан тул оролцсонгүй.Сумын Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулахтай холбоотой болон сонгуулийн байр бэлтгэх, ажиллах нөхцөл боломжоор хангах талаар Сонгуулийн тухай хууль тогттоомжид заасан эрх үүргийг хэрэгжүүлэх талаар сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, багуудын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэв. 
                                                       Сумын Сонгуулийн хороо

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%