Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2016-2018 онд хэрэгжүүлэхээр баталсан "Иргэний эрх зүйн боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд тус суманд 05 сарын 18-ны өдөр аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Гандэлгэрээр ахлуулсан 22 хүний бүрэлдэхүүнтэй Шүүх, Өмгөөлөөл, Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Улсын бүртгэл, статистикийн газар, Газрын харилцаа хот байгуулалтын газрын ажилтнууд "Эрх зүйн хөтөч" өдөрлөг зохион байгуулж, сумын Соёлын төвд ЗДТГ-ын ажилтнуудтай хамтран иргэдэд төрийн үйлчилгээг нэг цонхны үйлчилгээ хэлбэрээр үзүүллээ. Уг өдөрлөгийн арга хэмжээний үеэр сумын Эрүүл мэндийн төвд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар шүд, дотор, хүүхэд , эмэгтэйчүүд гэсэн төрлөөр үзлэг оношлогоо хийж ажиллав. Мөн аймгийн Хилийн цэргийн бүрэлдэхүүн, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид тоглолт хийж, иргэдийн дунд эрх зүй, танин мэдэхүйн сэдвээр "АХА" тэмцээн явуулахаар төлөвлөсөн байна.