Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9-р хурал боллоо.

2016-05-18

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9-р хурал 05 дугаар сарын 18-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд боллоо. Хуралд оролцох 7 Тэргүүлэгчээс 6 нь оролцож, Б.Алтанхуяг оролцсонгүй. Хурлаар дараах асуудпуудыг хэлэлцэв. Үүнд:
1.2016 онд иргэдийн бэлтгэх хэрэглээний болон түлшний модыг баг тус бүрээр нь хуваарилж батлах тухай-Асуудал оруулсан нь: БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан
2.Эрчим омгийн ямааг үүлдэр болгох ажлын  орон нутгийн бодлого төлөвлөлтийн талаар-Асуудал оруулсан нь: МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг
3.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээлэл-Асуудал оруулсан нь: ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн
4.Өрхийн хөгжлийг дэмжих сумын дэд хөтөлбөрийн биелэлтийн тухай-Асуудал оруулсан нь:ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан
5.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдхүүнийг шинэчлэн байгуулах тухай-Асуудал оруулсан нь: Засаг дарга Б.Ганзориг
6.Хөрөнгө зарцуулах тухай -Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
7."Монгол мал хөтөлбөр"-ийн 2 дах үе шатны хүрээнд суманд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай-Асуудал оруулсан нь: МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш
  Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү

                                            ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%