Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

2-р багийн ИНХ-ын хуралдаан болов.

2016-05-19

Тус сумын 2-р багийн ИНХ-ын 2016 оны эхний хуралдаан 05 дугаар сарын 19-ний өдөр багийн Соёлын төвд болов. Хурал эхлэхэд багийн 180 гаруй өрхийн төлөөлөл болсон 67 иргэн оролцов. Мөн уг хуралд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын мал эмнэлэг, үржлийн мэргэжилтэн нар болон аймгийн ХХААГ-ын МААХ-ийн  мэргэжилтэн Бямбасүрэн, Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-ийн эдийн засгийн зохицуулагч Гантөмөр, ажилтан Чинзориг нар оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.Үүнд:
1.Сумын ОНХС-ийн хөрөнгөөр 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг эрэмбэлэх
2.Зун, намрын улиралд бэлчээр нутаг чөлөөлөх тухай
 Хурлын үеэр аймгийн ХХААГ-ын МААХ-ийн  мэргэжилтэн Бямбасүрэн малын удмын санг хамгаалах тухай болон эрчим омгийн ямааны сүргийн бүтцийг сайжруулахад анхаарах асуудлын талаар, Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-ийн эдийн засгийн зохицуулагч Гантөмөр, ажилтан Чинзориг нар Эрчим омгийн ямааг үүлдрээр батлуулах ажлыг хэрэгжүүүлэхэд Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-өөс зохион байгуулж байгаа ажлын талаар ярив. Сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга сумын ИТХ-ын 2015-2016 оны эхний 5 сарын байдлаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлын тайлан, Сонгуулийн тухай хуулийн болон 2016 оны УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулийн ажлын бэлтгэл зохион байгуулалтын талаарх мэдээлэл, ИТХ-аас хэрэгжүүлсэн "Иргэний оролцоо" төслийн  хэрэгжилтийн тайлан, ГХУСА-ын хүрээнд зохион байгуулж байгаа ажил, анхаарах асуудлын талаар, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Хамтын хүч-нутгийн хөгжил" үндэсний чуулганы талаар, Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл хийв. Сумын Засаг дарга Эрчим омгийн ямааг үүлдрээр батлуулах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажил, цаг үеийн  бусад ажлын талаар мэдээлэл хийлээ.

            Сумын ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%