Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4-р багийн ИНХ-ын хуралдаан боллоо.

2016-05-24

Тус сумын 4-р багийн ИНХ-ын 2016 оны 2 дах хуралдаан 05 сарын 23-ны өдөр багийн Соёлын төвд боллоо. Хурал эхлэхэд багийн айл өрхийн төлөөлөл болсон 67 иргэн хүрэлцэн ирсэн байв. Хуралд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, байгаль хамгаалагч Ч.Амаржаргал, Газрын даамал Х.Нямрагчаа нар оролцов.  Багийн ИНХ-ын дарга Ц.Нямханд хурлыг удирдан явуулав. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд:
1.Иргэдийн саналын дагуу зарим иргэдэд хадлангийн талбайг хуваарилж, гэрээгээр эзэмшүүлэх саналын тухай
2.Өвөлжөө, хаваржааны зарим газар нутгийг зун намрын улиралд чөлөөлж, багийн нутаг дэвсгэрт отор нүүдэл оруулахгүй байх саналын тухай
3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хйих ажлын талаар иргэдээс авсан сангалыг хэлэлцүүлэн эрэмбэлэх тухай
Хурлын үеэр ИТХТ-ийн нарийн бичгийн дарга сумын ИТХ-ын 2015-2016 оны эхний 5 сарын байдлаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлын тайлан, Сонгуулийн тухай хуулийн болон 2016 оны УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулийн ажлын бэлтгэл зохион байгуулалтын талаарх мэдээлэл, ИТХ-аас хэрэгжүүлсэн "Иргэний оролцоо" төслийн  хэрэгжилтийн тайлан, ГХУСА-ын хүрээнд зохион байгуулж байгаа ажил, анхаарах асуудлын талаар, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Хамтын хүч-нутгийн хөгжил" үндэсний чуулганы талаар, Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл хийв. Сумын Засаг дарга цаг үеийн  бусад ажлын талаар Газрын даамал Х.Нямрагчаа Газрын тухай хуулийн талаар тус тус мэдээлэл хийж иргэдийн асуултанд хариулж санал хүсэлтийг сонсов.
ИНХ-аас гарсан шийдвэрийн ИНХ-ын тогтоол хэсгээс үзнэ үү
                                                   ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%