Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Урлаг, спортын наадмын мэдээллээс

2016-05-31

      Бүсийн болон хөрш зэргэлдээ сумдын ардын авьяастнууд, баг тамирчдын авьяас чадварыг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, туршлага солилцон хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан Идэр бүсийн урлаг спортын наадам хүрээгээ тэлж зэргэлдээх Бүрэнтогтох сум нэмж оролцон 5-р сарын 27-ноос 29-ны өдрүүдэд урлаг, спортыг дэмжигчдийн уухайн дуу, халуун дулаан уур амьсгалын дунд урлагийн 8, спортын 5-н төрлөөр өрсөлдөн бага онооны системээр дүгнэн дүнгээ гаргаж, МУ-ын баатар Даваадоржийн талбайд шагналаа гардууллаа.

     Үндэсний бөхийн барилдаанд сум бүрээс сумын цолтой болон цолгүй 3 гурван бөх тойргийн журмаар барилдахад хувийн амжилтаар Галт сумын харьяат сумын заан Доржжигжид 12 даван түрүүлж “Алтан медаль”, Төмөрбулаг сумын харьяат  сумын заан Ц.Батцоож, Ч.Жадамба нар 10 даван удаалж “мөнгөн медаль”, Жаргалант сумын харьяат сумын заан Амартайван  8 даван удаалж  “хүрэл медаль”, үндэсний бөх багийн дүнгээр Төмөрбулаг сум 27 даваагаар түрүүлж  “Алтан медаль”, Галт сум 21 даваагаар удаалж “мөнгөн медаль, Шинэ-Идэр сум гутгаар байр эзэлж “Хүрэл медаль,

     Ширээний теннисний тэмцээний эмэгтэй төрөлд Галт сумын Б.Янжмаа түрүүлж, Бүрэнтогтох сумын Ц.Оюун 2-р байр, Төмөрбулаг сумын Б.Баярцэцэг гутгаар байр, эрэгтэй ширээний теннисний төрөлд Жаргалант сумын харьяат Б.Өнөрсайхан түрүүлж, Бүрэнтогтох сумын Л.Лхагва 2-р байр, Галт сумын харьяат Б.Буянбат гутгаар байр эзэлж урлаг спортын наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

    Эрэгтэй гар бөмбөгийн төрөлд Төмөрбулаг сумын баг тамирчид түрүүлж, Бүрэнтогтох сум 2-р байр, Шинэ-Идэр сум 3-р байр, эмэгтэй гар бөмбөгийн төрөлд Бүрэнтогтох сумын баг тамирчид түрүүлж, Галт сум 2-р байр, Төмөрбулаг сум 3-р байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль гардан авцгаалаа.

     Олс таталтын тэмцээнд эрэгтэй 4, эмэгтэй 4-н тамирчин баг бүрдүүлэн хүч гарган оролцож Төмөрбулаг сум 1-р байр эзэлж алтан медаль, Шинэ-Идэр сум 2-р байр эзэлж мөнгөн медаль,  Жаргалант сум 3-р байр эзлэн хүрэл медаль тус тус гардан авлаа.

     Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд оюун ухаанаа дайчлан оролцож Төмөрбулаг сумын Д.Дашзэвэг түрүүлж алтан медаль, Галт сумын 2-р байр эзэлж мөнгөн медаль, Жаргалант сумын 3-р байр эзэлж хүрэл медаль, шатрын тэмцээний эмэгтэй төрөлд Жаргалант сумын түрүүлж алтан медаль, Төмөрбулаг сумын Д.Цагаач 2-р байр эзэлж мөнгөн медаль, Бүрэнтогтох сумын 3-р байр эзэлж хүрэл медаль гардлаа.

Урлагийн наадмын

Ø  Мэндчилгээний төрөлд Галт сум 1-р байр, Төмөрбулаг сум 2-р байр, Жаргалант сум 3-р байр,

Ø  Зохиолын дууны эмэгтэй төрөлд Жаргалант сумын П.Оюунсүрэн 1-р байр, Галт сумын Алтанчимэг 2-р байр, Төмөрбулаг сумын Ц.Жаргалсайхан 3-р байр

Ø  Бүжгийн төрөлд Төмөрбулаг сум 1-р байр, Жаргалант сум 2-р байр, Галт сум 3-р байр

Ø  Найрал дууны төрөлд Төмөрбулаг сум 1-р байр, Шинэ-Идэр сум 2-р байр, Жаргалант сум 3-р байр

Ø  Үндэсний хөгжмийн төрөлд Жаргалант сум 1-р байр, Шинэ-Идэр сум 2-р байр, Галт сум 3-р байр

Ø  Зохиолын дууны эрэгтэй төрөлд Бүрэнтогтох сум Өлзий-Орших 1-р байр, Галт сумын Гантулга 2-р байр, Төмөрбулаг сумын О.Даваадорж 3-р байр,

Ø  Шүлгийн төрөлд төмөрбулаг сумын Б.Болорцэцэг, Галт сумын Шижиртуяа, Жаргалант сумын Цэрэнпүрэв,

Ø  Харилцаа дууны төрөлд Галт сумын Бүдрагчаа, Лхагвасүрэн нар 1-р байр, Шинэ-Идэр сум Гэрэлхүү, Солонго нар 2-р байр, Жаргалант сумын Баттүшиг, Түмэнжаргал нар урлагийн найман төрөлд шалгаран алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

     Урлагийн нэгдсэн дүнгээр Галт сум түрүүлж, Төмөрбулаг сум 2-р байр, Жаргалант сум 3-р байр эзлэв.

     Урлаг, спортын нэгдсэн дүнгээр Төмөрбулаг сум түрүүлж МУ-ын баатар Даваадоржийн талбайд шилжин явах цом гардан авч, үдэш нь цэнгүүн зохион байгуулагдлаа.

 

 Мэдээллийн эх сурвалж: Засаг даргын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%