Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ББАСБ-ын ажилтнуудад сургалт явуулав.

2016-06-06

Тус суманд 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах ББАСБ-ын ажилтнуудад 06 дугаар сарын 06-ны өдөр сумын Сонгуулийн хорооны дарга, Санал авах байрын ахлах зохион байгуулагч нар  Сонгуулийн хууль тогтоомж, 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахад холбогдох дүрэм, журмын талаар сургалт явуулав. Сургалтанд ББАСБА-ны мэдээллийн санд бүртгэгдэж ажиллах эрх бүхий болсон 40 ажилтнаас 34 ажилтан оролцож, мөн мэдээллийн даамлаар ажиллах 5 ажилтан, ИБИА-аар ажиллах 4 ажилтан оролцов. Сургалтын үеэр ББАСБ лагад ажиллах ажилтны гэрчилгээ гардуулж,  сонгуулийн хорооны гишүүний болон санал авах байрынахлахзохион байгуулагч,  зохион байгуулагч нарын үнэмлэхийг олгож, аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн Сонгуулийн тухай хууль, 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахад холбогдох дүрэм, журам зааврын эмхэтгэл, болон Үндсэн хууль, төрийн далбаа, төрйн сүлд, санал байрын тэмдэг, сонгуулийн хуулийн плакат зэргийг санал авах байруудын ахлах зохион байгуулагч нарт хүлээлгэн өгөв. Мөн сумын Сонгуулийн хорооны шийдвэрүүдийг танилцуулж, Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, сонгууль зохион байгуулах бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангаж, хууль журмыг мөрдөж ажиллахыг үүрэг чиглэл болгов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%