Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын Сонгуулийн хорооны хуралдааны мэдээллээс

2016-06-13

Тус сумын Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт Иргэний танхимд болов. Хуралдаанд Сонгуулийн хорооны гишүүд 100%-ийн ирцтэй оролцож, 30,31,32-ор Санал авах байрын ахлах зохион байгуулагч Т.Тэрбиш, Г.Нямханд, А.Лхагвасүрэн нар болон 29-р Санал авах байрын ахлах зохион байгуулагч Б.Уранмандалын оронд зохион байгуулагч Б.Пүрэв-Осор нар, мөн сумын ЗДТГ-ын Улсын бүртгэгч, статистикийн ажилтан, ИБИА-уудын ахлагч Д.Пүрэвдорж, сумын Засаг дарга, МАН-ын дарга Б.Ганзориг, сумын АН-ын дэд дарга Ш.Нацагдорж, Гэрлийн ахлах байцаагч Ц.Хүрэлчулуун нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Санал авах байр бэлтгэх талаар-Танилцуулсан нь: сумын Сонгуулийн хорооны дарга
2.Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар-Танилцуулсан нь: сумын Сонгуулийн хорооны дарга
3.Сонгогч шилжих, зөвөрийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлын хэрэгжилт, зохион байгуулалт, Танилцуулсан нь: ИБИА-уудын ахлагч Д.Пүрэвдорж,
4.Сонгуулийн сурталчилгааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах талаар анхаарах асуудлууд-Танилцуулсан нь: сумын Сонгуулийн хорооны дарга
5.Сонгуулийн бэлтгэл зохион байгуулалт хангах талаар бүх шатын Засаг дарга нарын хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах-Танилцуулсан нь: сумын Сонгуулийн хорооны дарга
6.СЕХ-ноос болон аймгийн сонгуулийн хорооны зөвлөмж танилцуулж хүргүүлэх, аймаг сумын Сонгуулийн ажилтнуудын утасны жагсаалтыг танилцуулах

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%