Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан мэдээллээс

2016-06-24

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр хуралдаан 06 дугаар сарын 23-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд боллоо. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Б.Алтанхуяг, Ч.Цэдэвсүрэн, Л.Дугаржав, М.Энхбат нар оролцож, Тэргүүлэгч Ш.Нацагдорж оролцсонгүй. Хурлын ирц 85.7%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цаг үеийн ажлыг зохион байгуулах,талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай- /Төлөвлөгөө батлах тухай/-Асуудал оруулсан нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн
2. 2016 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үлйчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай-Асуудал оруулсан нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн, Худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан М.Мягмар нар
3.Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүнийг нөхөн батлуулах тухай-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Б.Ганзориг
4.Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус хяналтын болон төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Б.Ганзориг
5.Шагналд тодорхойлох тухай-Асуудал оруулсан нь: ЗДТГ-ын дарга Г.Нямханд
6.ИНХ-ын дарга нарын болон Тэргүүлэгчдийн урамшуулал олгох тухай-Асуудал оруулсан нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж
7.Хөтөлбөрт хамруулах өрхийн тодорхойлж , төлөвлөгөө батлах тухай-Асуудал оруулсан нь: Халамжийн мэргэжилтэн Б.Нямдаваа
8.Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн 2016 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан хэлэлцэх тухай-Асуудал оруулсан нь: Халамжийн мэргэжилтэн Б.Нямдаваа
 Хурлаас гарсан шийдвэрүүдтэй  ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс танилцана уу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%