Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны мэдээллээс

2016-07-06

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хуралдаан 07 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Б.Алтанхуяг, Ш.Нацагдорж, Л.Дугаржав, Ч.Цэдэвсүрэн, М.Энхбат нар оролцож, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ  амралтаа аваад Мөрөн явсан тул оролцсонгүй, ирц 85.7%-тай байв. Хурлаар 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Цагдаагийн хэсгийн дарга Мөрөнд ажлаар явсан тул түүний хуралд хэлэлцүүлэхээр төлөвлөгдсөн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар болон нийгмийн дэг журмыг хангах талаар 2016 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхүүрэг бүхий хорооны бүрэлдэхүүнийг байгуулж, баярын төсөв, хурдан морины урлдааны дүрэм батлах тухай-Асуудал оруулсан нь: ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, хурдан морины салбар комиссын дарга
2.Сумын 2017 оны төсвийн төслийн болон хөрөнгө оруулалтын төслийн санал хэлэлцэх тухай-Асуудал оруулсан нь:  ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга
3.сумын 2016 оны тодотгосон төсвийн тооцооллын болон төлөвлөлтйин алдааг залруулах тодотгол хийх саналын тухай--Асуудал оруулсан нь:  ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга
4.Төрийн одон медальд тодорхойлох тухай-Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
5.Тусламж үзүүлэх тухай-Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга

Хурлаас гарсан шийдвэрийг ИТХТ-ийн хурлын тогтоол цэснээс үзнэ үү

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%