Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын баяр наадмын мэдээллийн тоймоос

2016-07-20

Тулгар төрийн 2225, Их монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жил, Төмөрбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойн баяр наадам 7-р сарын 15,16-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Эхний баярын өдрийн нээлт наадмын төв талбайд болсны дараа Агтын голын хурдан морины уралдаан хурдан дааганы уралдаанаар эхэлж, Д.Хишигсайханаар ахлуулсан хурдан морины комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 6 насны 267 хурдан буян Агтын хөндийд тоосоо өргөснөөс:

     Дааганы уралдаанд 56 хурдан даага шандас сорин уралдаж 3-р багийн уяач Б.Чойжингийн ягаан халзан даага түрүүлж /унаач Б.Чойжамц/, 5-р багийн уяач Х.Нямрагчаагийн халиун даага аман хүзүүнд хурдалж /унаач Дэмчиг/, 4-р багийн уяач Ц.Шинэбилэгийн хонгор /унаач С.Чинзориг/, 4-р уяач Б.Батхуягийн улаан /унаач Дамдиндорж/, 5-р багийн уяач Ч.Энхбаярын сартай хүрэн даага /унаач А.Тэмүүжин/,

     Азарганы уралдаанд 36 хүлгийн сор, хурдан ажнай хурдалснаас 2-р багийн Аймгийн алдарт уяач Ц.Нацагдоржийн Сүхбаатар аймгийн угшилтай тоодог хээр түрүүлж /унаач Б.Цэнд-Аюуш/, 3-р багийн уяач О.Энхболдын сартай хүрэн аман хүзүүнд хурдалж /унаач Г.Сайнхишиг/, 3-р багийн уяач Ц.Нэргүйн улаан /унаач Б.Энхбат/, 4-р багийн А.Баясгалангийн хүрэн /унаач Дамдиндорж/ , 4-р багийн уяач Б.Батхуягийн хүрэн /унаач Б.Энхтөр/,

     Их насны морьдын уралдаанд 66 их насны морьд уралдсанаас 4-р багийн уяач А.Баясгалангийн хар түрүүлж /унаач Дамдиндорж/, 3-р багийн уяач Чоймборолжавын халиун аман хүзүүдэж /унаач Чойжамц/, 3-р багийн уяач Б.Баянмөнхийн хүрэн /унаач Энхбат/, 4-р багийн уяач Б.Даваадоньдын халтар /унаач Мөнхчулуун/, 3-р багийн уяач О.Оюунсайханы суман хүрэн /унаач Сайнхишиг/,

     Шүдлэн насны морьдын уралдаанд 11 шүдлэн уралдсанаас 1-р багийн уяач Р.Батхуягийн хүрэн түрүүлж, 3-р багийн уяач Б.Баттулгын хонгор аман хүзүүнд хурдалж, 1-р багийн уяач Ц.Болдын шарга /унаач Эрдэнэбат/, 1-р багийн уяач Н.Пүрэвсамбуугийн хүрэн /унаач Пүрэвбаяр/, 4-р багийн уяач Д.Алтангэрэлийн хээр,      

     Хязаалан насны морьдын уралдаанд 39 шандаст хүлэг хурдалснаас 5-р багийн уяач Х.Нямрагчаагийн хээр түрүүлж /унаач Б.Дэмчиг/, 2-р багийн уяач Х.Ганбатын хээр аман хүзүүнд хурдалж /унаач Эрдэнэбат/, 3-р багийн уяач Л.Сайнбатын хилэн хар /унаач Ү.Бат-Эрдэнэ/, Галт сумын уяач Р.Лхагва-Очирын цоохор /Унаач М.Наранбаяр/, 1-р багийн уяач М.Дэлгэрхангайн Сартай хонгор /унаач Б.Жавхланбаатар/,

     Соёолон насны морьдын уралдаанд 39 шандас хүлэг уралдсанаас 1-р багийн уяач О.Алтанбилэгийн хээр халтар түрүүлж /унаач Түмэнбаяр/, Б.Дэмчигийн хүрэн аман хүзүүдэж, 2-р багийн уяач Х.Ганбатын хүрэн халзан /унаач Дамдиндорж/, 2-р багийн уяач Д.Очирбатын хонгор /унаач Буянбат/, 2-р багийн уяач Д.Зоригоогийн хонгор /унаач Г.Буянбат/  тус тус түрүүлж айрагдан уяасан эзэн, унасан хүүхэд, хурсан олон надамчидаа баясгасан сайхан наадам боллоо. Сумын Засаг даргын захирамжаар зарим уяачдын олон жилийн хөдөлмөрийн амжилтыг үнэлж 3-р багийн уяач Довдонгийн Төмөрбаатар, 4-р багийн уяач Дашнямын Алтангэрэл нарт "Сумын алдарт уяач" цол олгож, малгай, энгэрийн тэмдэг гардуулсан.

                  Үндэсний бөхийн барилдаанд 128 бөх барилдаж сумын заан Ц.Батцоож түрүүлж заан цолоо бататгаж, сумын заан Ч.Жадамба үзүүрлэж улам нэмэх чимэг нэмж, сумын начин О.Уургачхүү цолоо бататгаж өсөх идэр чимэг, залуу бөх Э.Хадбаатар сумын начин цолны болзол хангалаа. Цол олгох 32 залуу бөхчүүдийн барилдаанд хурд хүч, авхаалж самбаа, уран мэх уралдуулан барилдаж наадамчин олноо баясган залуу бөх Аймгийн 4-н удаагийн аварга малчин Дөшийн Банзрагчийн удам  Билэгдэмбэрэлийн Оргил түрүүлэн сумын начны болзол хангалаа.  Үндэсний сурын харваанд 13 эрэгтэй харваач, 5 эмэгтэй харваач хана болон хасаа сурын харваанд цэц мэргэнээ сорьсноос:

     Эрэгтэй үндэсний сурын харваанд тус сумын харьяат залуу харваач Б.Равдандорж түрүүлж,  ЗДТГ-ын нягтлан бодогч залуу харваач Г.Батхүү, 12 жилийн ахлах сургуулийн багш Р.Батдорж,

     Эмэгтэй харваачдаас залуу харваач Т.Нарангэрэл түрүүлж, ЗДТГ-ын залуу харваач Б.Алтанцэцэг, 1-р багийн залуу харваач Н.Саранцэцэг нар эхний байруудыг эзэлж нартай, хуртай, суртай нь ижилсүүлдэг монгол наадамдаа наадамчин олон минь дэнж хотойтол сайхан наадлаа.

 Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Цэдэвсүрэн

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%