Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 хурлын мэдээллээс

2016-09-21

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны ээлжит 16 дугаар хуралдаан 09 дүгээр сарын 21-ний өдөр ИТХ-ын даргын өрөөнд боллоо. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Л.Дугаржав, М.Энхбат нар оролцож, Тэргүүлэгч Б.Алтанхуяг, Ч.Цэдэвсүрэн нар өөрийн эрхлэх ажлын хүрээнд аймагт ажлаар явсан, Тэргүүлэгч ш.Нацагдорж хувийн ажлаар Улаанбаатар явсан тул оролцсонгүй. Хурлаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс сумын ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа аймагт хуралд оролцож байгаа тул түүний хуралд оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөгдсөн "Сумын ЭМТ-ийн 2012-2016 оны хөгжлийн хөтөлбөр"-ийн хэрэгжлтийн тайлан хэлэлцэх асуудлуудыг хойшлуулж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Шагналд тодорхойлох тухай- Асуудал оруулсан нь ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
2.Орон нутгийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалатанд авах саналын тухай -Асуудал оруулсан нь:  /Сумын Засаг дарга Ч.Цэдэвсүрэн/, БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан
3.Суманд байгаль орчныг хамгаалах талаар 2013-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн тухай-Асуудал оруулсан нь: БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан
4.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай /2015-2016 оны хичээлийн жилийн/-Асуудал оруулсан нь: Цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал
5.ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн тайлан, 2016-2017 оны бэлтгэл ажлын талаар -Асуудал оруулсан нь Сургуулийн захирал П.Оюунчимэг
6.Хөрөнгө зарцуулах тухай -Асуудал оруулсан нь ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
7.ИНХ-ын дарга нарын болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн урамшуулал олгох тухай-Асуудал оруулсан нь ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХТ-ийн тогтоол цэснээс үзнэ үү

                                                        ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%