Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Ойн арга хэмжээг тэмдэглэв.

2016-09-26

Монгол улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа агсны  мэндэлсний 100 жилийн ойг төрөлх Төмөрбулаг суманд нь 09 дүгээр сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэв. Ойн нээлтийн арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга .Г.Бямбасүрэн, Засаг дарга Ч.Цэдэвсүрэн нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Нээлтийн арга хэмжээг Монгол улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа агсны  нэрэмжит сумын ЕБС-ийн сурагчдын шугам жагсаалаар  эхлүүлж, 5-ын "а" ангийн сурагчид “Нисгэгчийн дуу”, 11-ийн "в" ангийн сурагчид хөгжимт дасгал хийж ирсэн ирсэн зочид төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлэв.

Уг арга хэмжээнд зориулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Өсвөрийн хүүхдүүдийн үндэсний бөхийн барилдаан"-ыг зохион байгуулахад шөвгийн 4-т 11-ийн "в" ангийн сурагч Э.Батхүү, 12-ын "б" ангийн сурагч Хүдэрчулуун,  12-ын "а" ангийн сурагч Д.Есөнхүлэг үзүүрт шалгарч,, 12 б ангийн сурагч Э.Батхуяг түрүүлэв. Амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн гардуулав. Мөн ойд зорилусан хурдан дааганы уралдааныг зохион байгуулж сумын Засаг даргын тамгын газар шагнал урамшлыг хариуцан байлав. Дааганы уралдаанд 1-р байрт Б.Дэлгэрсайханы Өсгий цагаан даага түрүүлсэн байна. Даага унасан бүх хүүхдүүдэд ЕБС-иас гарын бэлэг өгсөн байна. ЕБС-иас гар бөмбөгийн тэмцээнийг иргэд олон нийтийн дунд зохион байгуулахад эрэгтэйчүүдээс ЗДТГ-ын баг, эмэгтэйчүүдээс ЕБС-ийн багууд түрүүлэв. Шагайн харваа, шагай шүүрэх тэмцээнийг сургуулийнхаа багш ажилтны дунд зохион байгуулж  соёлын төвд үдэшлэг цэнгүүнийг иргэд олон нийтэд нээлттэй зохион байгуулав.

Мэдээллийн эх сурвалж: ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%