Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

2016-09-27

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Нэг өрх нэг бүтээгдэхүүн- өрх бүр үйлдвэрлэгч" үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж байх тухай шйидвэр гаргасан бөгөөд 2014 оноос эхлэн энэ арга хэмжээг жил уламжлал болон хэрэгжүүлж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 23-ны өдөр 2016 оны үзэсгэлэн худалдаа "Намрын ногоон өдрүүд" гэсэн арга хэмжээний хүрээнд явагдав. Үзэсгэлэн худалдаа нь  малчид, өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах, цаашид бренд болгох зорилгын дор зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд 18 өрхийн иргэд 106 төрлийн бараа бүтээгдэхүүний төрлөөр оролцов. Энэхүү арга хэмжээний нээлтэд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын ажилтнууд оролцож сумын Засаг дарга үзэсгэлэн худалдаанд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг бараа бүтээгдэхүүний шалгаруулалт явуулахад
Цагаан идээний төрөлд: тэргүүн байранд 4-р багийн иргэн А.Шагдар, дэд байранд 3-р багийн иргэн Н.Түмэнжаргал, гутгаар байранд 3-р багийн иргэн О.Оюун-Эрдэнэ нар шалгарсан бол Оёдлын төрөлд: тэргүүн байранд тэргүүн байранд 3-р багийн иргэн С.Цэнд-Аюуш, дэд байранд 1-р багийн иргэн Д.Мөнхцэцэг, гутгаар байранд 5-р багийн иргрэн Ш.Сумъяа нар, бусад төрөлд: Хүнсний бүтээгдэхүүн, талх, нарийн боовны төрлөөр оролцсон 5-р багийн Л.Цэцэнбилэг, дэд байранд уламжлалт арьсан эдлэлээр оролцсон Л.Мядагмаа, гутгаар "Суран эдлэл" төрлөөр 3-р багийн Л.Чойжилжав нар шалгарав.  Шилдэг багаар Л.Батсайхан даргатай 3-р баг шалгарав. Амжилттай оролцсон иргэдийн шагналыг сумын Засаг дарга Ч.Цэдэвсүрэн гардуулав. Энэхүү арга хэмжээг ЗДТГ-ын Нийгмийн ажилтан амжилттай зохион байгуулав.
                       Мэдээллийн эх сурвалж: Нийгмийн ажилтан Б.Өлзийсайхан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%