Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Ахмадууд баяраа тэмдэглэв.

2016-09-30

Тус сумын Ахмадын хорооноос Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан сумын Ахмадын баярыг 9 дүгээр сарын 30-ны өдөр тэмдэглэв. Ахмадын баярын үйл ажиллагааг сумын Ахмадын хорооны дарга Б.Пүрэв-Осор нээж үг хэлэв. Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүүрэн, Засаг дарга Ч.Цэдэвсүрэн нар оролцож, ахмадын баярт зориулж мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэцэгмаа "Ахмад настны эрүүл мэндийн хамгааллын талаар, ЗДТГ-ын Халамжийн мэргэжилтэн Б.Нямдаваа "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сургалт, мэдээлэл хийв. Ахмадын баярын арга хэмжээг тохиолдуулан албан байгууллага, ААН-үүд тухайн байгууллагадаа ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч хүлээн авсан болон харъяалалгүй  ахмадуудыг тухайн багуудтэй хамтын ажилллагаатай ажилладаг төрийн байгууллагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Тухайлбал: 1-р багийн ахмадуудыг Эрүүл мэндийн төв, 2-р багийн ахмадуудыг Хүүхдийн цэцэрлэг, 3-р багийн ахмадуудыг Засаг даргын Тамгын газар, 4-р багийн ахмадуудыг Ерөнхий боловсролын сургууль, 5-р багийн ахмадуудыг Соёлын төвийн хамт олон хүлээн авч хоол, цайгаар үйлчлэв. Ахмадын баярын үеэр уламжлал болгон зохион байгуулдаг "Сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ"-ний үзэсгэлэнд амжилттай оролцсон 1-р багийн ахмад настан Ч.Цэрэндолгор, 2-р багийн ахмад настан Ш.Амгалан, 3-р багийн ахмад настан Д.Наранцэцэг, 4-р багийн ахмад настан С.Одгоржин, 5-р багийн ахмад настан Ё.Хоролсүрэн нарыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнасныг ИТХ-ын дарга гардуулж өгөв. Мөн Ахмадын баярын үеэр "Хөдөлмөрийн алдар"-аа тэмдэглэж байгаа 2-р багийн нөдөр настан Н.Сосорбарам, түүний охин ахмад настан С.Долгорсүрэн нарт сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Засаг дарга Ч.Цэдэвсүрэн нар хүндэтгэл үзүүлж, өргөмжлөл дурсгалын зүйл гардуулав. Сумын ЗДТГ-аас Ахмадын баярын арга хэмжээг тохиолдуулан сумынхаа нийт 300-аад ахмадуудад хүндэтгэл үзүүлж, нийт 600.0 мянган төгрөгний гарын бэлэг гардуулсан бөгөөд Ахмадын хорооноос уралдаан тэмцээн үдшийн цэнгүүн зохион байгуулав. Ахмадын баярын үеэр сумын Ахмадын хорооны даргын ээлжит сонгууль зохион байгуулагдаж, 5-р багийн ахмад настан Б.Пүрэв-Осор, Ч.Цэцэгмаа, Д.Түмэнжаргал нарын нэр дэвшигдсэнээс олонхийн саналаар  Б.Пүрэв-Осор улиран сонгогдов

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%