Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын мэдээллээс

2016-10-10

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны ээлжит 17 дугаар хуралдаан 10 дугаар сарын 05-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болж өнгөрлөө. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Т.Энхбат, Ш.Нацагдорж, Б.Алтанхуяг, Ч.Цэдэвсүрэн нар оролцов. Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ ээлжийн амралттай, Л.Дугаржав гадна аймагт хувийн ажлаар явсан тул оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.  Үүнд:
1.Сумын төсөвт тодотгол оруулах тухай асуудлыг сумын Засаг дарга Ч.Цэдэвсүрэн, ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал нар хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын үр дүнгийн тухай мэдээллийг сумын Засаг дарга  Ч.Цэдэвсүрэн, МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг нар хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
3.Хууль сурталчлах арга хэмжээний тухай асуудлыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
4.Зардал гаргах тухай асуудлыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
 Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс үзнэ үү
          ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%