Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18-р хурлын мэдээллээс

2016-10-21

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны ээлжит 18 дугаар хуралдаан 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Л.Дугаржав, М.Энхбат, Ч.Цэдэвсүрэн нар оролцож, Тэргүүлэгч Ш.Нацагдорж, Б.Алтанхуяг нар оролцсонгүй. Ирц 71.4%-тай байв. Хурлаар 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ЭМТ-ийн дарга , ЗДТГ-ын дарга нар асуудлаа оруулаагүй тул хэлэлцэх асуудлаас хасч, дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.Соёлын үйл ажиллагааг хөгжүүлэх талаар 2016 онд авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн тухай талаарх мэдээлэл- Асуудал оруулсан нь: Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг
2.Суманд хоршоо хөгжүүлэх талаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан 2015 оны 103 дугаар тогтоолын биелэлтийн тухай мэдээлэл -Асуудал оруулсан нь: ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг
3. Нутгийн бахархал шагналаар шагнах тухай- Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж
4. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2016 оны Анхдугаар хуралдааны тов тогтоох тухай-Асуудал оруулсан нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс үзнэ үү

                                         ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%