Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж өнгөрлөө.

2016-10-28

Тус сумын 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд зохион байгуулагдсан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Хуралдаан эхлэхийн өмнө улс , ниймгийн салбарт болон орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүст шагнал гардуулав. Тухайлбал: Өмнөх 4 жилд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан Ш.Дашдэлгэрт төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль", ЭМТ-ийн галч Ц.Сорогдонгаравт ЭМЯ-ны жуух бичиг, Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-ийн Төмөрбулаг дах ОНХХ-ийн ажилтан ажилтан Б.Энэбишд МУЗН-ийн "Тэргүүний залуу алтан медаль", Улсын сайн малчин, ИТХ-ын төлөөлөгч Д.Зоригоо, Баянэнхайраг, ХХК-ны захирал Ц.Эрдэнэдоо, ИТХ-ын төлөөлөгч асан, өндөр настан Л.Дугаржав, 4-р багийн иргэн хувиара үйлдвэрлэл эрхлэгч Ж,Дуламсүрэн нарт Төмөрбулаг сумын дээд шагнал "Нутгийн бахархал" тэмдэг, үнэмлэхийг гардуулав. Хуралдаан 12 цагт эхэлж, оролцох 21 төлөөлөгч 100%-тэй оролцож, хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч, ЕБС-ийн захирал асан Ж.Лхагважав нээж удирдав. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай-Асуудал оруулсан нь"Сумын Сонгуулийн хорооны дарга Т.Тэрбиш
2.ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай-Асуудал оруулсан нь: Хуралдаан даргалагч Ж.Лхагважав
3.ИТХ-ын сонгох тухай-Асуудал оруулсан нь: Хуралдаан даргалагч Ж.Лхагважав
4.ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож,бүрэлдэхүүнийг нь сонгох тухай-Асуудал оруулсан нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
5.ИТХ-ын дэргэдэх хорооодыг байгуулж, бүрэлдэхүүнийг нь батлах тухай-Асуудал оруулсан нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
6./Ажлын хэсэг байгуулах тухай /сумын ИТХ-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл батлах/ Асуудал оруулсан нь-ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
7.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Асуудал оруулсан нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
Хуралдааны үеэр бүрэн эрх нь баталгаажсан төлөөлөгч нар "ИТХ-ын төлөөлөгчийн тангараг өргөж, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авлаа. Тус хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар өмнөх 4 жилд ажиллаж байсан Г.Бямбасүрэн дахин сонгогдож, сумын Засаг даргад өмнөх 8 жилд сумын төвийн багийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэбатыг нэр дэвшүүллээ. Хуралдааны үеэр сумын ИТХ-ын ажлын албанаас шинээр сонгогдсон төлөөлөгч нарт холбогдох хууль тогтоомж, гарын авлага, ном, товхимолуудыг өгөв. Сумын ИТХ-ын 21 төлөөлөгчөөс  19 нь МАН-аас, 2 нь бие даагч нараас  сонгогдож,  нийт төлөөлөгчдийн 3  эмэгтэй төлөөлөгч сонгогдсон байна.
Сумын ИТХ-аас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү
                                           ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%