Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан "Архийг жигшье, амгалан тайван байдлыг эрхэмлэе" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд сурагчид идэвхтай оролцлоо.

2016-11-01

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс "Авилга, архидалтын эсрэг хамтдаа" аяны хууль сурталчлах арга хэмжээний хүрээн Монгол Улсын баатар Дугарын Гунгаагийн нэрэмжит ЕБС-ийн 6-8-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Архийг жигшье, амгалан тайван байдлыг эрхэмлэе" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 6-гийн "а" ангиас 10, 7-гийн "а" ангиас 14, 7- гийн "б" ангиас 9, 8-ын "а" ангиас 6, 8-ын "б" ангиас 19, нийт 58 сурагч эссэ бичиж оролцсоноос тэргүүн байранд 7-ийн "а" ангийн сурагч Б.Батнасан, дэд байрт 6-ийн "а"ангийн сурагч "Н.Цэвэлмаа, гутгаар байранд 8-ийн "б" ангийн сурагч Д.Намуунбайгаль нар шалгарлаа. Уралдааны дүнг ЕБС-ийн Монгол хэл, нийгмийн ухааны багш нараас бүрдсэн ажлын хэсэг шалгаруулав. Эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдын шагналын сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Бямбасүрэн "Дэвжээ тэмцээний үеэр гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%