Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Авилгын эсрэг-миний санал" илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа.

2016-11-01

Сумын ИТХ-ын байгууллагаас орон нутагт сайн засаглалыг бэхжүүлэх, Авилгын эсрэг хуулийг хэрэгжүүлэх талаар 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын баатар Д.Гунгаагийн нэрэмжит ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Авилгын эсрэг-миний санаа" илтгэлийн уралдааныг зохион байгуулав. Уг уралдаанд 30 30 гаруй сурагчид илтгэлээ ирүүлснээс 2 дугаар шатанд шалгарсан 5 сурагчид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сумын Иргэний танхимд илтгэл хэлэлцүүлж, дүнгээ гаргалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ЗДТГ-ын нийгмйин ажилтан Д.Өлзийсайхан, ЕБС-ийн багш З.Буян-Ундрах нар ажиллав. Илтгэлийн уралдааны тэргүүн байранд 12-ын "а" ангийн сурагч Т.Нямдаваа, дэд байранд мөн ангийн сурагч Д.Есөнхүлэг,гутгаар байранд 12-ын "б" ангийн сурагч Б.Батзориг нар шалгарлаа. Шагналыг дэвжээ тэмцээний үеэр сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%