Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Авилгын эсрэг хамтдаа" хууль сурталчлах арга хэмжээ, Дэвжээ тэмцээн зохион байгуулав.

2016-11-01

Сумын ИТХ-ын орон нутагт сайн засаглалыг бэхжүүлэх, Авилгын эсрэг хуулийг хэрэгжүүлэх талаар 2016 онд хийх  ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын баатар Дугарын Гуангаагийн нэрэмжит ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдын дунд "Авилгын эсрэг хэмтдаа" Дэвжээ тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд 6 ангийн сурагчдын төлөөлөл оролцсоноос  Д.Отгонцэцэг багштай 11-ийн "в" ангийн "Бид авилгал өгөхгүй, авахгүй" баг тэргүүн байранд шалгарч, П.Тогоохүү багштай "11-ийн "б" ангийн "Авилгы эсрэг хамтдаа" баг дэд байрыг, Э.Жаргалмаа багштай 12-ын "а" ангийн "Шударга ёс" баг гутгаар байрыг эзлэв. Уг тэмцээнийг сумын ИТХ-аас 3 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж, хууль сурталчлах арга хэмжээг явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%