Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын засаг дарга Т.Эрдэнэбат ажлынхаа гарааг малчны хотоос эхэллээ

2016-11-09

“Эрчим” омгийн ямаанд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бямбадорж-ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын мэргэжилтэн, Ё.Доржбат-ХААИС-ийн МААБТС-ийн багш доктор, Го.Сувдаа- МААЭШХ-ийн МААСЭрхлэгч доктор, Д.Батмөнх-МХЕГ-ын у\б доктор, Б.Мөнхжаргал- Улсын МЭАЦТЛ-ийн халдваргүй өвчний эмч нар удирдамжийн дагуу ажиллаж, 6 ямаа \эр 3, эм 3\ нядалж, махны ашиг шим, нядалгын үзүүлэлтийг тодорхойлж, дайвар бүтээгдэхүүнийг 43 үзүүлэлтээр тодорхойлоход ЗДТГ-ын ажилтнууд идэвхитэй ажиллав. Б.Шарбанди-ахмад мал зүйч, Г.Баттулга-ХХААГ-ын МҮХД, Б.Бямбасүрэн-ХХААГМ, БЗД Н.Бямбачулуун, ДЗМОУБ-ын орон нутаг дахь ажилтан Т.Энэбиш нар “Эрчим” омгийн ямааны цөм сүргийг бүрдүүлсэн “Аймгийн аварга малчин” Б.Дашдондог, малчин Д.Даваадалай, Д.Цагаач, “Улсын сайн малчин” Д.Зоригоо нарын суурьт “Эрчим” омгийн ямааны амьдын жин, биеийн хэмжээг тодорхойлоход хамтран ажиллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй орон нутгаас ахмад мал зүйч, төр захиргааны ахмад ажилтан Б.Шарбанди, аймгийн ХХААГ-ын мал үржлийн хэлтсийн дарга Г.Баттулга, мэргэжилтэн Б.Бямбасүрэн, сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ЗДО Ч.Цэдэвсүрэн, 2-р багийн Засаг дарга Н.Бямбачулуун, МЭҮТ-ийн газар тариалан жижиг дунд үйлдвэрлэл хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Алтанцэцэг  нар малчны хотонд  хамтран ажиллав. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нар нь 2-р багийн “Аймгийн сайн малчин” Б.Дашдондогийн сууриас буюу наран ургах зүг  ажлынхаа гарааг эхэллээ.

Ажлын хэсгийнхэн ирэх хаврын томилолтоор ямааны амьдын жин, биеийн хэмжээ, ноолуурын гарц, ердийн урт, өтгөн, өнгө туяа зэргээс гадна сүүний гарцыг газар дээр нь нүдээр үзэж тодорхойлохын хамт судалгаанд хамрагдсан ямаа нэг бүрээс 2-3 грамм ноолуурын дээж авч, итгэмжлэгдсэн лабораторт илгээж, ноолуурын голч атираа, ноолуур хялгасны харьцааг тодорхойлсны дараа ноолуурын чиглэлийн хар ямааг бий болгосон үржүүлгийн арга, удам гарвалын бүтэц, удам бүл үндэслэгч, залгамжлагчдыг үр төлийн чанараар шалгасан үндсэн материалууд, үржлийн бүртгэл тайлан мэдээлэл, үржилд бойжуулж худалдсан малын тоо, арчилгаа маллагаа, тэжээллэгийн горим, эдийн засгийн үр ашиг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлд танилцуулан “Эрчим” омгийн ямааны үүлдрийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн эсэх санал, мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт  гаргана.

Орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгох,“Эрчим” омгийн хар ямааг үүлдэрболгохын тулд цөм сүргийн 300 хээлтэгч,50 хээлтүүлэгчийг  Дэлхийн зөн Хөвсгөл ОНХХ-ийн Эдийн засгийн төслөөс 40.0 сая төгрөгөөр санхүүжүүлэн авч суурь зохион байгуулан хамтран ажиллаж байна.

Мэдээллийн эх сурвалж: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%