Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Багуудын ИНХ-ын Анхдугаар хуралдаан эхэллээ.

2016-11-12

Тус сумын багуудын Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны Анхдугаар хуралдаан 11 сарын 11-ний өдөр сумын төвөөс хамгийн хол зайд байрлах, газар нутгийн хувьд бартаа ихтэй 3-р багаас эхэллээ. 3-р багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг, байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан, хэсгийн цагдаа Ч.Баасанжав нар очиж, хурал эхлэхийн өмнө иргэдэд холбогдох хууль тогтоомж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж. сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны хөгжлийн хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах ажил, асуудлын талаар  болон бусад асуудлын талаар иргэдээс санал хүсэлт авлаа.  Тус багийн ИНХ-ын  анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.ИНХ-ын хуралдааны дэг батлах тухай
2.ИНХ-ын даргыг сонгох тухай
3.ИНХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг нь батлах тухай
4.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
5.Суманд Гандан байгуулах саналын тухай
Багийн ИНХ-ын Анхдугаар хуралдаанаас ИНХ-ын даргад 4 иргэн, багийн Засаг даргад 3 иргэн нэр  тус тус нэр дэвшүүлснээс ИНХ-ын даргаар Л.Цэдэндамба сонгогдож,  өмнөх 4 жил багийн Засаг даргаар ажилласан Л.Батсайханыг  Засаг даргаар батламжлуулахаар нэрийг  дэвшүүлэв. ИНХ-ын Тэргүүлэгчээр Л.Цэдэндамба, Л.Батсайхан, Ц.Нэргүй, С.Чимэдцогзол, Г.Оюунчимэг нар сонгогдсон байна. 11 сарын 13-нд 4-р баг, 11 сарын 15-нд 1-р баг, 11 сарын 17-нд 2-р баг, 11 сарын 19-нд сумын төвийн баг анхдугаар хуралдаанаа хуралдуулахаар зарлаж, товыг тогтоосон байна. 2015-2016 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувийн хөрөнгө оруулалтаараа тус баг төв болон багийн нутаг дэвсгэр  юнителийн гар утасны сүлжээнд холбох тоног төхөөрөмжийг байрлуулж, байнгын харилцаа холбоотой болгох ажлыг хэрэгжүүлсэн нь багийн хөгжил, иргэдийн аж амьдралд ач холбогдлоо өгч байна. Тус багийн төвийн барилгыг 2011-2012 онд нүүлгэн шилжүүлж,Тогтвлортой амьжиргаа-2 төслийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн барьсан бөгөөд 2014 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийгдсэн.

                                                                         ИТХ-ын ажлын алба
                                                           

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%