Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4-р багийн ИНХ-ын Анхдугаар хуралдаан хуралдав

2016-11-13

Тус сумын 4-р багийн 2016 оны ИНХ-ын анхдугаар хуралдаан 11 сарын 13-ны өдөр багийн төвд хуралдав. Хуралдаанд багийн нийт өрхийн 50-иас дээш хувийн төлөөлөл 300 гаруй иргэд оролцов. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.Багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай
2.Багийн ИНХ-ын даргыг сонгох тухай
3.Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн  тоог тогтоож, бүрэлдэхүүнийг нь сонгох тухай
4.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
5. Багийн нутаг дэвсгэрт амралт, рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмших иргэний саналын тухай
Дээрх 5 асуудлыг хэлэлцэхээр батласнаас 5 дах асуудал иргэдийн дэмжлэг авсангүй. Хурал эхлэхийн өмнө сумын Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга, Байгаль хамгаалагч нар холбогдох хууль тогтоомж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, сумын Засаг дарга Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Ш.Дашдэлгэр , Төмөрбулаг сумын "Нутгийн бахархал" шагналаар шагнагдсан өндөр настан Л.Цэрэнсүрэн, Б.Дашмягмар нарын шагналыг нь гардуулав. Хуралдааны үеэр сумын Цагдаагийн хэсэг бүрэлдэхүүнээрээ ажиллав.
Тус хуралдаанаас багийн ИНХ-ын даргад 7 иргэд нэр дэвшиж өрсөлдсөнөөс Ш.Дашдэлгэр, П.Мягмарсүрэн нар дээр дахин санал хураалт явагдаж олонхийн санал авсан П.Мягмарсүрэн ИНХ-ын даргаар сонгогдлоо. Багийн Засаг даргад 4 иргэн нэр дэвшиж,  иргэн Ц.Нямханд, Ц.Анхбаяр нар дээр дахин санал хураалт явагдаж, 153 хүний санал буюу өрсөлдөгчөөсөө 1 хүний илүү санал авсан  Ц.Анхбаярыг багийн Засаг даргаар батламжуулахаар нэрийг дэвшүүллээ. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн тоог 5 байхаар баталж, багийн нутаг дэвсгэрийн  гол бүрийн төлөөлөл болсон иргэдийг сонголоо. Тус багийн төв болон нутаг дэвсгэр нь  2012 онд УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн санаачилга, хөрөнгө оруулалтаар  юнителийн гар утасны сүлжээнд холбогдсон бөгөөд 2013 онд сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалт болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн иргэдэд үйлчлэх төвийг шинээр барьж, Соёлын төвд их засвар хийж, тохижуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%