Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

1-р багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан боллоо.

2016-11-16

Тус сумын 1-р багийн ИНХ-ын 2016 оны анхдугаар хуралдаан 11 сарын 15-ны өдрийн 17 цагт сумын Соёлын төвд эхэлж, 16-ны  өдрийн 04 цагт дуусав. Хуралдаанд багийн өрхийн 50-иас дээш хувийн төлөөлөл 350-иад иргэн оролцов. Хуралд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга, НД-ын байцаагч нар оролцож хурал эхлэхийн өмнө, холбогдох хуль тогтоомжийн талаар болон цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хийв. Мөн ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн 1-р багийн өндөр настан, Улсын сайн малчин С.Даваанямд Төмөрбулаг сумын дээд шагнал "Нутгийн бахархал" шагналаар шагнав. 1-р багийн Анхдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
1.ИНХ-ын хуралдааны дэг батлах тухай
2.ИНХ-ын даргыг сонгох
3.ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
5.Суманд Гандан байгуулах тухай
Дээрх асуудлаас 5 дах асуудлыг хэлэлцсэнггүй .
Багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаас ИНХ-ын даргад 7 нэр  дэвшигч өрсөлдснөөс Л.Өлзийсайхан, Н.Оюунбаатар нар дээр дахин санал хураалт явагдаж, Н.Оюунбаатар хуралд оролцсон иргэдийн олонхийн буюу 64.3%-ийн саналаар ИНХ-ын даргаар сонгогдов. Багийн Засаг даргад 3 нэр дэвшиж өрсөлдсөнөөс Б.Батхишиг, Ц.Доржготов нар дээр дахин санал хураалт явагдаж, хуралд оролцож санал өгсөн иргэдийн 52.6%-ийн буюу 171 иргэний саналыг авсан  Б.Батхишигийг багийн Засаг даргаар батламжлуулахаар нэр дэвшүүллээ. ИНХ-ын Тэргүүлэгчээр ИНХ-ын дарга, багийн Засаг дарга, 1-р багийн иргэн Д.Хишигсайхан, Д.Болдбаатар, С.Түвшинжаргал нар сонгогдлоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%