Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аймгийн Зөвлөх багш нарын холбооны бүрэлдэхүүн суманд ажиллав.

2016-11-17

Хөвсгөл аймгийн Зөвлөх багш нарын холбооны тэргүүн, ахмад багш Ш.Баатарчулуун, Монгол Улсын гавьяат багш Содномдорж тэргүүтэй ахмад багш тус суманд 2016 оны 11 сарын 15-16-ны өдрүүдэд ажиллав. Уг ажлын хүрээнд Боловсролын салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмад багш ажилтнуудын "Дурасмж хуваалцах" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, зарим багш нарыг шагнаж урамшуулав. Мөн ЕБС-ийн багш, ажилтнууд, иргэдэд боловсролын байгууллагын уламжлал, хөгжил шинэлчэлийн талаар ёс зүй хүмүүжил харилцаа хандлагын талаар мэдээлэл хийж, ЗДТГ-ын ажилтнуудад төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг зөв төлөвшүүлэхэд суралцах талаар мэдээлэл хийв. Сумын Засаг дарга хүндэтгэлийн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүлж, Зөвлөх багш нарын холбоон зарим багш нарыг "90 жилийн ойн хүндэт "-ээр шагнав. ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс болон сумын Засаг даргаас Зөвлөх багш нарын холбооны бүрэлдэхүүнийг орон нутагт ирж, буцах,унаа, тээвэр шатахууны зардлыг нь санхүүжүүлэв.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%