Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа

2016-11-17

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газар хоорондын ажлын уялдаа холбоог өргөжүүлэн тэлэх, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилгоор удирдамж гарган 11-р сарын 10-ны өдөр нэг бүтэн өдрийн арга хэмжээ зохион байгуулав. ГХБХБГ-ын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан геодез зураг зүйн мэргэжилтэн Б.Ганзориг, Газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэдалай, Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Ө.Дугарсүрэн, харуул хамгаалалт хариуцсан ажилтан Н.Анхбаяр, жолооч Д.Сумъяабазар нарын бүрэлдэхүүн “Газрын харилцаа”, “Дулааны алдагдалгүй өрх, гэр бүл”  сэдэвт мэдээлэл, зөвлөгөө, газрын кадастрын ажлыг зохион байгуулах, үл хөдлөх хөрөнгийн материал хүлээн авах, шинээр баригдаж байгаа Соёлын төвийн болон цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилд хяналт тавих, төсөвт байгууллагуудаар орж өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж танилцлаа. ЕБС-ийн спорт зааланд байгууллага, иргэдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнд 7 баг бүрдүүлж хурд, хүч, авьяас чадвараа сорьсноос Б.Баяраа ахлагчтай баг тамирчид 1-р байр, ЕБС-ийн 1-р баг 2-р байр, ЗДТГ-ын 1-р баг 3-р байрт тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа. Шагналын санг манай сумын хөгжил цэцэглэлтийн төлөө олон олон бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа “Сондоргоо” ХХК-ны захирал Идэрбаатар 300000 төгрөгөөр ивээн тэтгэлээ. Үдэш нь Соёлын төвд танилцах үдэшлэг зохион байгуулагдаж, ГХБХБГ Төмөрбулаг сумын ЗДТГ-ын хоорондын хамтын ажиллагааны тухай “Санамж бичиг”-т байгуулан, хамтын ажиллагааны хүрээнд тус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагаа дээдлэх, сайн үйлсийн төлөө ажлуудыг хамтран зохион байгуулах,суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн зураг төсөв, барилга угсралтын ажлын гүйцэтгэлд цаг тухай бүрт хяналт тавин барилгын ашиглалтын чанар байдалд анхаарах зэрэг чухал заалтуудыг оруулан гарын үсэг зурж хоёр тал шинэ хэтийн төлөвийг бий болгохоор зорин ажиллаж байна.

 

Мэдээллийн эх сурвалж: Засаг даргын орлогч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%