Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

2-р баг ИНХ-ын анхдугаар хуралдаанаа зохион байгуулав.

2016-11-18

Тус сумын 2-р баг ИНХ-ын 2016 оны анхдугаар хуралдаанаа 11 сарын 17-ны өдөр багийн Соёлын төвд зохион байгууллаа. Хуралд багийн өрхийн 50-иас дээш хувийн төлөөлөл болсон 270 иргэн оролцов. Уг хуралдаанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга, ЗДТГ-ын санхүүгийн албаны мэргэжилтэн болон Цагдаагийн хэсгийн бүрэлдэхүүн оролцож хурал эхлэхийн өмнө холбогдох хууль тогтоомж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв. Тус багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн ИНХ-ын хуралдааны дэг батлах тухай
2.Багийн ИНХ-ын даргыг сонгох
3.Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгох
4.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
5.Багийн оноосон нэрийг өөрчлөх саналын тухай -Асуудал санаачлагч: ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн
6.Багийн сүлд, далбааг батлах тухай-Асуудал санаачлагч: ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн
7.Багийн бог малын хээлтүүүлэгч маллах малчныг сонгох тухай-Асуудал санаачлагч: багийн иргэд
8.Суманд Гандан байгуулах саналын тухай-Асуудал санаачлагч
Багийн ИНХ-ын хуралдаанаас ИНХ-ын даргад 3 иргэн нэр дэвшсэнээс 61.5%-ийн саналаар Д.Мөнхзул, багийн Засаг даргад Ч.Алтангэрэл, Н.Бямбачулуун нар нэр дэвшсэнээс Н.Бямбачулуун 51.3%-ийн саналаар багийн Засаг даргаар нэр нь дэвшигдэж батламжлуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтоол батлагдлаа. Тус багийн төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байнгын эрчим хүчний сүлжээнд 2009 онд холбогдож,  2009-2010 онд Монгол Улсын 25 дах Ерөнхий сайд С.Баярын санаачилга, хөрөнгө оруулалтаар Ахмадын амралтын газар, хүүхдийн "Эко зуслан" баригдаж улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%