Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Багуудын ИНХ-ын анхдугаар хуралдаан 5 дугаар багийн ИНХ хуралдсанаар зохион байгуулагдаж дууслаа.

2016-11-22

Тус сумын 5-р багийн 2016 оны анхдугаар хуралдаан 11 сарын 19-ний өдөр сумын Соёлын төвд хуралдсанаар багуудын ИНХ-ын анхдугаар хуралдаанаа бүрэн зохион байгууллаа. 5-р багийн ИНХ-ын хуралдаанд ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга  нар оролцож хурал эхлэхийн өмнө цаг үеийн болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийв. Хуралд багийн нийт өрхийн 50-иас дээш хувийн төлөөлөл 390 гаруй иргэд оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
1.ИНХ-ын хуралдааны дэг батлах тухай
2.ИНХ-ын даргыг сонгох тухай
3.ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
4.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
5.Суманд Гандан байгуулах саналын тухай
Тус багийн ИНХ-ын анхдугаар хуралдаас ИНХ-ын даргад 4 иргэн нэр дэвшсэнээс С.Болорчимэг, Б.Пунцагбалжир нар дээр дахин санал хураалт явагдаж, Б.Пунцагбалжир 57.2%-ийн  саналаар ИНХ-ын даргаар сонгогдов. ИНХ-ын Тэргүүлэгчээр ИНХ-ын дарга, иргэн Л.Дугаржав, Б.Дагвасүмбэрэл, Д.Пүрэвдорж, Г.Золжаргал нар сонгогдов. Багийн Засаг даргад 6 иргэн нэр дэвшсэнээс Т.Элдэв-Очир, М.Мягмар нар дээр дахин санал хураалт явагдаж, М.Мягмар 51.2%-ийн саналаар багийн Засаг даргад нэр нь дэвшигдэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%