Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19-р хурлын мэдээллээс

2016-11-30

Сумын ИТХ-ын 2016 оны 19 дүгээр хуралдаан буюу орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний танхимд боллоо. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Д.Оюунчимэг, Б.Пүрэв-Осор, Ж.Лхагважав, Ч.Энхбаяр, Л.Бат-Эрдэнэ нар оролцож, Тэргүүлэгч Ц.Доржготов  ЗДТГ-ын няравын ажилд томилогдон ажлаа хүлээн авч байсан тул оролцсонгүй. Хурлаар 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Цагдаагийн хэсгийн дарга Мөрөнд ажлаар явсан тул асуудал нь хойшлогдож, сумын Засаг дарга "Гадна аймаг, сумдаас отроор орж байгаа иргэдтэй байгуулах гэрээний төслийн талаар санал авах асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсныг дэмжив. Хэлэлцсэн асуудал:
1.ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэг батлах тухай-Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
2.Журам батлах тухай /ИТХ-ын үйл ажиллагаанд мөрдөх/-Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
3.Зардал гаргах тухай-Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
4. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан тогтоол, шийдвэрийн биелэлт-/2016 оьны эхний 10 сарын байдлаар/Асуудал оруулсан нь: ЗДТГ-ын үүрэг гүйцэтгэгч
5.Сумын Эрүүл мэндийн төвийн хөгжлийн хөтөлбөрийн 2016 онд хийсэн ажлын биелэлт -Асуудал оруулсан нь: ЭМТ-ийн дарга
6.ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдааны тов тогтоох тухай-Асуудал оруулсан нь: ИТХ-ын дарга
7.Гадна аймаг сумдаас отор авах гэрээний төсөлд санал авах тухай- Танилцуулсан нь: Сумын Засаг дарга
Хурлын дараа сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Тэргүүлэгч нарт сумын ИТХ-ын дэд цахим хуудсыг ашиглах журмыг өгч, сумын гэмт хэргийн 2016 оны оны эхний 10 сарын байдлын  талаар болон  сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ИТХ-ын анхдугаар хуралдаанаас хойш 1 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил асуудлын талаар мэдээлэл хийв.
Уг хурлаас гарсан шийдвэрүүдийг ИТХТ-ийн тогтоол цэснээс харж танилцана уу
                           ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%