Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 20-р хуралдааны мэдээллээс

2016-12-17

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 20 дах удаагийн хуралдаан 12 сарын 16-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Ж.Лхагважав, Д.Оюунчимэг, Ц.Энхбаяр нар оролцож, Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор аймагт хувийн ажлаар явсан, Ц.Доржготов тодорхойгүй шалтгааны улмаас хуралдаандаа оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1. Байгальхамгаалах сангийн болон аймгийн санхүүгийн дэмжлэгийн төсвөөр 2016 онд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүнгийн талаар-Асуудал хэлэлцүүлсэн нь: БОХ-ын байцаагч Д.Хишигсайхан
2. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2016 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх-Асуудал хэлэлцүүлсэн нь: Халамжийн мэргэжилтэн Б.Нямдаваа
3.Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийн 2016 онд хийсэн ажлын тайлан, зээлийн хэрэгжилт үр дүнгийн тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан
4.Нийгмийн бодлогын салбар зөвлөлийн 2016 онд хийсэн ажлын тайлан-Асуудал хэлэлцүүлсэн нь:ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан
5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлнын тайлан, хөрөнгийн зардлын гүйцэтгэл үр дүнгийн тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн 
6.Зарим тогтоолыг хүчингүйд тооцох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
7.Шагналд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
8.Улсын сайн малчин шагналд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн 
9.Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс асуудал буцаах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
9.ИТХ-ын төлөөлөгчдийн 12 сарын 19-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудын мэдээлэл -Асуудал хэлэлцүүлсэн нь: Асуудал санаачлагч субьектууд 
Хурлаас гарсан шийдвэрийгИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%