Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдааны мэдээллээс

2016-12-20

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2016 оны ээлжит 2 дугаар хуралдаан 12 дугаар сарын 19-ний өдөр Иргэний танхимд хуралдав. Хуралд оролцох 21 төлөөлөгчид бүрэн оролцож 100%-ийн ирцтэй байв. Хуралд урилгаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрхуяг, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, багуудын ИНХ-ын болон Засаг дарга нар оролцов. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
1.Сумын ИТХ-ын дэргэдэх хороодын ажиллах журам батлах-Асуудал оруулсан нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн
2. Сумын 2016 оны төсөвт тодотгол оруулж батлах тухай -Асуудал оруулсан нь: -Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат
3. Сумын 206 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлэлт өгч, 2017 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай-Асуудал оруулсан нь: Засаг даргын орлогч Ч.Цэдэвсүрэн
4.Сумын 2017 оны төсөв батлах тухай-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал
5. Урсгал төсөв, өөрийн хөрөнгө, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил үйлчилгээний 2017 оны төлөвлөгөөг батлах -Асуудал оруулсан нь: Засаг даргын орлогч Ч.Цэдэвсүрэн
6. Сумын газар зохион байгуулалтын 2016 оны тайлан хэлэлцэж, 2017 оны төлөвлөгөө батлах -Газрын даамал Х.Нямрагчаа

Хурлаас гарсан тогтоол шийдвэртэй ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс танилцана уу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%