Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2017 оны 1-р хурлын мэдээллээс

2017-01-17

Тус сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2017 оны анхны хурал 01 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний танхимд хуралдав. Хуралд оролцох 15 гишүүнээс 9 нь оролцож ирц 60%-тай байв. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ЗДТГ-ын дарга М.Батмөнх, Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг, БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан, 2-р багийн Засаг дарга Н.Бямбачулуун, 3-р багийн Засаг дарга Л.Батсайхан, 4-р багийн Засаг дарга Ц.Анхбаяр, 5-р багийн Засаг дарга М.Мягмар Хэсгийн цагдаа Ч.Баасанжав нар оролцов. ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа, ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн, ЗДТГ-ын МХын байцаагч Т.Тэрбиш, 1-р багийн Засаг дарга П.Ганчимэг, ЗДТГ-ын эрх зүй сургалт сурталчилга хариуцсан ажилтан П.Ганчимэг нар хурал оролцсонгүй. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. 
1.Сумын ГХУСАЗСЗ-ийн 2016 оны ажлын тайлан хэлэлцүүлэх-Асуудал оруулсан нь: ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж
2.Сумын ГХУСАЗСЗ-ийн 2017 оны төлөвлөгөө батлуулах-Асуудал оруулсан нь: ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж
             ГХУСАЗСЗ-ийн 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөтэй ГХУСАЗСЗ цэснээс танилцана уу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%