Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны анхны хурлын мэдээллээс

2017-01-17

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан 01 дүгээр сарын 11-ны өдрийн 10 цагт сумын ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Ц.Доржготов, Ч.Энхбаяр, Б.Пүрэв-Осор, Ж.Лхагважав, Д.Оюунчимэг нар оролцож, 100%-ийн ирцтэй байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын ИТХ-ын 2017 оны жилийн ажлын төлөвлөгөө батлах-Асуудал оруулсан нь ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
2.Сумын ИТХ-ын 2017 оны цалингийн сан, орон тоог тогтоох тухай -Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгйин дарга
3.Үнэлгээний хороонд сумын ИТХ-аас томилуулах төлөөллийн саналын тухай-асуудал оруулсан нь: ИТХ-ын дарга
4."Аймгийн аварга малчин шагнал"-д тодорхойлох саналын тухай-Асуудал оруулсан нь: Засаг даргын орлогч дарга
5.Зарим байгууллагын үндсэн хөрөнгийг данснаас хасуулах, актлах, устгах саналын тухай-Асуудал оруулсан нь: Засаг даргын орлогч дарга бөгөөд сумын Өмч хамгаалах зөвлөлийн дарга
6.Сумын Өмч хамгаалах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга
7.Зарим өрхийг албан татвар бусад ногдол үүргээс түр чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх саналын тухай-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга, 
ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан шийдвэрийг ИТХТ-ийн тогтоол цэснээс үзнэ үү

                                                  ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%