Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Нутгаа гэсэн сэтгэл “Хөгжих аян”-д нэгтгэв

2017-01-18

Тус сумын Оюутны холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан Горгаз ХХК-ны зураг төсвийн ерөнхий инженер, ХААИС-ийн техникийн ухааны магистрант “Хөгжих аян” сангийн удирдах зөвлөлийн дарга Ч.Уяа-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн төсөл хариуцсан мэргэжилтэн “Хөгжих аян” сангийн гүйцэтгэх захирал Э.Пүрэвсүрэн, Масс салюшн ХХК-ны хамгаалатын албаны дарга “Хөгжих аян” сангийн гадаад харилцаа хариуцсан дарга Г.Гансүх, “Хөгжих аян” сангийн орон нутаг хариуцсан менежер Т.Пүрэв-Очир, “Хангай инж гео” ХХК-ны зургийн инженер “Хөгжих аян” сангийн хөтөлбөр, судалгаа хариуцсан менежер Э.Очирсум нарын нутаг сэтгэлтэй, орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцох чин хүсэл эрмэлзлэлтэй таван залуу “Хөгжих аян” санг үүсгэн байгуулж төрж өссөн сумаасаа 1-р сарын 5-ны өдрөөс “Хилчин спорт хороо”, “Есүнхэй мэргэн сурын клубтэй хамтран үндэсний сурын харвааны сургалтаар ажлынхаа анхны гарааг эхэлж, уг сургалтыг Есүнхэй мэргэн сурын клубын харваач, аймгийн мэргэн, үндэсний сурын спортын мастер З.Пэрэнлэймаа зохион байгууллаа.  

     “Хөгжлийн зам” төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Нүүдэл-Шийдэл” форумыг сумын Засаг дарга Т.Эрдэнэбат албан ёсоор нээж, хамтран зохион байгуулагч байгууллагын удирдлагууд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, “Хөгжих аян” санг үүсгэн байгуулагчид сангийн танилцуулга, ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа зорилтууд, “Өөрийн амьдралыг өөрөө бүтээнэ”, “Дэлхий дахины тогтвортой хөгжлийн бодлого-2030” илтгэлүүдийг тавилаа.

     Салбар бүрийн залуучуудын шинэ санаа, идэвх оролцоонд түшиглэсэн олон нийтийн дэвшилтэт шинэ загварыг гаргаж хэрэгжүүлэхээр манлайлагч зуун залуусын чуулга уулзалт, “НҮҮДЭЛ ШИЙДЭЛ” форумыг:

1.    Боловсрол- өв соёл,

2.    Эрүүл мэнд, спорт,

3.    Байгаль орчин

4.    Нийгмийн хамгаалал гэсэн 4 зорилтын хүрээнд МУ-ын баатар, гавьяат нисгэгч Дугарын Гунгаагийн нэрэмжит ЕБС дээр салбар бүрийн хуралдаан болж дээрх асуудлаар хэлэлцэн шийдвэрээ гаргаж орон нутгийн хөгжлийн гарц шийдлийг гаргах, салбар бүрийг хамарсан уугуул нутгийн залуучуудын хамтын ажиллага өргөжих шинэ боломж бүрдлээ.

“Нүүдэл шийдэл” форумын салбар бүрийн хуралдаанаас гарсан санал санаачлага, залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд орон нутгийн зүгээс барьж буй бодлогын талаар сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн мэдээлэл хийв.

     Салбар бүрийн шилдэг, манлайлагч Мягмарренчин, Р.Цэнд-Аюуш, Р.Батхуяг нар аймгийн Засаг даргын “Баярын бичиг”, Ш.Ганхуяг (1), Ганжигүүр (3), ү.Гүрбадам (2), Н.баатархүү (4) нар МЗХ-ны “Тэргүүний малчин” тэмдэг, Д.Пүрэвдорж  МЗХ-ны “Тэргүүний залуу төрийн түшээ” шагнал, Д.Даваадоньд (4), О.Уургачхүү (3), Б.Шүрэнцэцэг (5), Х.Нямрагчаа нар НАМЗХ-ны дээд шагнал “Эрдмийн од” медалиар, Г.Ганбаатар Барилга хот байгуулалтын яамны шагналаар, Ч.Энхбаяр НАМЗХ-ны “Алтан од” медаль, Ц.Эрдэнэдоо МҮЭ Худалдаа аж үйлдвэрийн дээд шагнал “Торгоны зам” шагналаар тус тус шагнагдаж оролцогчдын халуун алга ташилтын дор шагналын хур буусан сайхан үдэш байлаа. Уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан төсвийн байгууллагуудад “Хөгжих аян” сангийн хамт олноос талархал илэрхийлж сумын хөгжил цэцэглэлтийг бэлгэдсэн дурсгалын зүйл гардуулав. Дараа нь соёлын төвд УБ, аймаг, сумын уран бүтээлчид оролцсон урлагийн тоглолт болж, үзвэрийн орлогоороо өндөр настан Хорлоо, өрх толгойлсон эмэгтэй А.Одгэрэл нарыг түлшээр ханган, өрх толгойлсон эмэгтэй Должинсүрэнд ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлээр тусалж, ухаант ардын сургасан “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэсэн үгийг санагдуулам “Сайн үйлсийн аян” өрнүүллээ. “Хөгжих аян” сангийн бүтээлч залуусдаа баярлаллаа. Олон олон сэтгэл, зүтгэл, санаачлагатай бүтээлч хүмүүс та бүгдийн гаргасан сүүн замаар сум орон нутгийнхаа сайн сайхан ирээдүйн төлөө зүтгэх болно гэдэгт бид итгэлтэй байна. Та бүгдийг Өндөр эрчмийн сүрлэг уулс мөнхөд түшиж, Өргөн олны сүүн сэтгэл өнөд ивээж  санасан, сэдсэн, зорьсон бүхэн сааралтгүй бүтэх болтугай.

      Атгасан гар эвтэй ассан гал шиг өөдөө

      Амин хайртай Монголынхоо алдрыг дуурсгаж амьдарья залуучууд аа

Мэдээллийн эх сурвалж: Засаг даргын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%