Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аймаг сумын Засаг дарга нар харилцаа хамтын ажиллагааны итгэлцэлд гарын үсэг зурлаа

2017-01-20

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан аймгийн агентлагуудын дарга, сумдын Засаг дарга нарын сургалт 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр  “Соёмбо” танхимд боллоо. Хөтөлбөрийн дагуу семинарыг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Төмөрбаатар нээж, ТЗУХ-ийн мэдээлэл, цаг үеийн ажлын мэдээлэл-Сайн туршлага, ХЭЗХ-ийн Захирамжлалын баримт бичиг боловсруулах анхаарах асуудал, 2017 онд шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиудын тухай, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, СТСХэлтэс, ХШҮДАХэлтэс, Аймгийн  Онцгой комисс, Аймгийн засаг дарга болон ИТХ-ын дарга нарын мэдээлэл хийгдлээ. Аймгийн Засаг дарга Л.Ганболд, Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нар ЗИС-ийн зарчмаар буюу ЗҮТГЭЖ, ИТГЭЖ, СЭТГЭЖ хамтран ажиллахаар харилцаа хамтын ажиллагааны итгэлцэлд гарын үсэг зурлаа.

Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%