Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын төлөөлөгчид сургалтанд хамрагдав.

2017-01-30

      Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн асуудлыг иргэдийн оролцоотойгоор хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх, суурь мэдлэг олгох зорилгоор 23 сумын 517 төлөөлөгчийн дунд дөрвөн ээлжээр чадавхижуулах сургалтыг Аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулж байна. Хоёр дахь өдрийн сургалт Төмөрбулаг, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Мөрөн, Ханх сумдын хооронд 1-р сарын 25,26-ны өдрүүдэд Байгаль хамгаалал, газрын харилцаа сургалтыг үндэсний сургагч багш Ц.Дагийсүрэн, Иргэдийн оролцоо ба иргэдтэй харилцах нь сургалтыг үндэсний сургагч багш Ц.Номин, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа сургалтыг үндэсний сургагч багш С.Цогтоо, Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага сургалтыг үндэсний сургагч багш Г.Сувд нар маш их сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа. Эхний сургалтын орой Уйлган голын гурван аваргын нэрэмжит Бөхийн өргөөнд 8-н баг тамирчдын хооронд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2-р баг тэргүүн байр эзэлж  Алтан медаль, Ханх сумын ИТХ-ын төлөөлөгчдийн баг 2-р байр эзэлж Мөнгөн медаль, Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 1-р баг Хүрэл медаль тус тус хүртэж Төмөрбулаг сумын ИТХ-аас оролцсон Т.Элдэв-Очир ахлагчтай Д.Мягмар, Б.Батхишиг, Ч.Энхбаяр, Д.Мягмармаа, Д.Мөнхзул нарын  тамирчид  амжилттай оролцож шигшээ 4-т шалгарлаа. Аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Засаг дарга Л.Ганболд нар дээрх сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт цаг үеийн ажил, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагад идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа. Манай сумаас сумын ИТХ-д 4 удаа, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан ахмад ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагважав Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, ИТХ-ын төлөөлөгч Л.Өлзийсайхан Аймгийн Засаг даргын "Жуух бичиг" шагналаар тус тус шагнагдлаа. Сургалтанд оролцсон ИТХ-ын төлөөлөгч нарт сертификат олгов. Уг сургалтанд ИТХ-ын 21 төлөөлөгчийн 17 нь хамрагдаж, төлөөлөгч Д.Зоригоо, Д.Нямсүрэн, Ц.Эрдэнэдоо, Э.Улсболд нар оролцсонгүй. Хамрагдалт 81% тай байсан бол ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульт ажлын давхардлыг тооцоолсноор багийн ИНХ-ын дарга дарга нараас  3 нь буюу 60% хувь, Засаг дарга нараас 4 буюу 80% нь хамрагдаж Нутгийн удирдлагын чиглэлээр чадавхиж, мэргэшлээ дээшлүүлэв. Сургалтанд оролцсон төлөөлөгчдийн хувьд өмнөх 4 жилийн үндэсний сургалтанд оролцсон байдлыг оруулж тооцвол Нутгийн удирдлагын чиглэлээр 4-өөс дээш удаа мэргэших сургалтанд хамрагдсан 3 төлөөлөгч, 3 удаа хамрагдсан 4 төлөөлөгч, 2 удаа хамрагдсан 1 төлөөлөгч, 1 удаа хамрагдсан 10 төлөөлөгч, огт сургалтанд хамрагдаагүй төлөөлөгч 3 төлөөлөгч байна.

                            Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%