Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар хуралдааны мэдээллээс

2017-02-08

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар хуралдаан 02 сарын 08-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ч.Энхбаяр, Л.Бат-Эрдэнэ, Б.Пүрэв-Осор, Ц.Доржготов, Д.Оюунчимэг нар оролцов. Тэргүүлэгч Ж.Лхагважав хөдөө ажлаар явсан тул оролцсонгүй, ирц 85.7%-тай байв. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаас Энхгүен ОНӨААТҮГ-ын 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2017 оны орлогын төсөл хэлэлцэх, Нэрэмжит болгох тухай асуудлуудыг оруулах субьект гадна ажлаар явсан тул тухайн өдрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хасав Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах хэсэг байгуулах тухай -Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
2.2017 онд сумын ойн сангаас бэлтгэх модны төрөл, тоо хэмжээний дээд хязгаарыг баталж, баг тус бүрээр тогтоох тухай-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга, ЗДТГ-ын БОХ-ын байцаагч нар 
3.Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай-Асуудал оруулсан  нь: Сумын Засаг дарга, ЗДТГ-ын Газрын даамал нар
4.Сумын хөгжүүлэх сангийн орон тооны бус Хяналтын болон Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай -Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга, ЗДТГ-ын Нийгмийн ажилтан
5.Суманд соёл, урлагийн байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний тухай-Асуудал оруулсан нь: Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг
6.Шагналд тодорхойлох тухай-Асуудал оруулсан нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга 
 Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс үзнэ үү

                                                ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%