Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Төмөрбулаг сумын иргэдтэй уулзалт зохион байгуулав.

2017-02-14

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, аймгийн ИТХ-ын дарга  Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын орлогч дарга Пүрэвдорж, аймгийн ХХААГ-ын дарга  Баттулга нар  02 дугаар сарын 13-ны өдөр Төмөрбулаг сумын Соёлын төвд иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд иргэдийн төлөөлөл 300 гаруй хүмүүс оролцов.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-аас шинээр баталсан хууль тогтоомжуудыг сурталчлан танилцуулж, аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт оруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлсэн бол аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах бодлого хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээлэл хийв. Мөн аймгийн Засаг даргын орлогч дарга Пүрэвдорж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр түүний хэрэгжүүлэх талаар зохион байгуулж байгаа ажил, аймаг орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар аймгийн Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажилагааны талаар, аймгийн ХХААГ-ын дарга аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаа, төрөөс малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах талаар шинээр баталсан хууль тогтоомж, Эрчим омгийн ямааг үүлдэр болгох ажлын явцын талаар мэдээлэл хийв. Уулзалтанд оролцсон иргэдээс 20-иод иргэд асуулт асууж, санал хүсэлт илэрхийлэв. Тухайлбал: Малчдын тэтгэврийн насыг 50,55 болгох, залуу ээжүүдийн ажилласан жилийг төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлэх, насны хишиг олгох, оюутны сургалтын зээлийн хөнгөлөлт гэх мэт асуудлын талаар болон тус сумын нутаг дэвсгэрээр дайруулж тавих төмөр замын ач холбогдол үүсч болзошгүй сөрөг нөлөөллийн талаар санал бодлоо илэрхийлж хариулт авав. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тус онд тохиож буй Соёл, урлагийн байгууллагын 70 жилийн ойн өмнө Соёлын төвийн шинээр баригдаж байгаа барилгыг ашиглалтанд оруулах, аймгийн ИТХ-ын дарга Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн хөрөнгийг шийдвэрлэхээр танилцуулж, орон нутагт тулгамдаж байгаа 2017-2019 онд нэгдсэн халаалтанд холбох,150 хүүхдийн дотуур байрыг шинээр барих ажлуудыг хэрэгжүүлэх талаар танилцуулав.  

                                                   ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%