Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Тус сумын 2 дугаар багаас "Улсын аварга малчин" 2 дах гэр бүл төрлөө.

2017-02-14

Тус сумын 2 дугаар багаас ХАА -н салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт бүтээлээрээ "Монгол Улсын аварга малчин" болсон 2 дах гэр бүл шагналаа гардан авлаа. Ноолуур мах, сүүний өндөр ашиг шимт Эрчим омгийн ямааны өлгий нутаг 2 багаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цагаач агсан, Монгол Улсын Залуу аварга малчин Б.Батмөнх агсан, Монгол Улсын сайн малчин Г.Төөчөө, Монгол Улсын сайн малчин Д.Зоригоо, түүний гэр бүл Д.Навчаа нарын залгамж халаа болж МУ-ын хөдөлмөрийн баатар П.Цагаач агсаны төрсөн дүүгийн хүүхэд аймгийн сайн малчин  Банзрагчийн Дашдондог, гэргий Мөнхзаяагийн Бямбажавын хамт тахиа жилийн босгон дээр "Монгол Улсын аварга малчин" шагналаар шагнагдсаныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын орлогч дарга Пүрэвдорж, ХХААГ-ын дарга Баттулга нар  02 дугаар сарын 13-ны өдөр гардуулж өглөө. Монгол Улсын аварга малчин шагналаар шагнагдсан Б.Дашдондог, түүний гэргий М.Бямбажав нарт орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн "Нутгийн бахархал" тэмдэг, сумын ИТХ-ын хүндэт өргөмжлөл дурсгалын зүйл, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат өргөмжлөл дурсгалын зүйл гардуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%